ЮНЕСКО ба Дэлхийн өвийн конвенц

 

Дэлхийн II дайны төгсгөлд буюу 1945 онд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО) байгуулагдсан нь чухал ач холбогдолтой газруудыг авран хамгаалах үйл ажиллагааг өрнүүлэх, хүн төрөлхтний өвийг хамгаалах тухай олон улсын шинэ гэрээ, конвенцууд, зөвлөмжүүдийг боловсруулах зэрэг үйлсэд чухад түлхэц болсон. Эдгээр конвенцын нэг нь Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай 1972 оны конвенц (Дэлхийн өвийн конвенц) юм.

Дэлхийн өвийн конвенцд нэгдэн орж баталснаар тухайн улс конвенцын Оролцогч улс болж, өөрийн орны нутаг дэвсгэрт байгаа соёлын болон байгалийн өвийг хадгалж хамгаалах, одоо болон ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх үүрэг хариуцлагыг хүлээдэг. Өнөөгийн байдлаар (2019 он) Дэлхийн өвийн конвенцд 193 улс орон нэгдэн орж батлаад байна.

Дэлхийн өвийг хамгаалах замаар дэлхий дахинд экосистемийг тогтвортой байлгах, биологийн болоод соёлын олон төрөл зүйлийг хадгалж хамгаалах, хүн, байгаль, хөгжлийн тэнцвэрийг хангах явдал нь энэхүү конвенцын гол зорилго юм.

Дэлхийн өвийн конвенц нь өөрийн гэсэн жагсаалттай бөгөөд Оролцогч улс нь өөрийн орны тодийгүй дэлхий дахины гайхамшигт үнэт зүйл хэмээн тодорхойлж болох соёлын болон байгалийн дурсгалт газруудаа тус жагсаалтад бүртгүүлэх боломжтой юм. Дэлхийн өвийн Жагсаалтад өвийг бүртгүүлэх нь юуны түрүүнд тухайн дурсгалт газруудыг алдаршуулах зорилготой бөгөөд бүртгүүлсэн цагаасаа тэрхүү өв нь олон улсын хамгаалалтанд орж дэлхий даяараа хадгалж хамгаалах хамтын хариуцлагыг хүлээдэг.

2019 оны байдлаар Дэлхийн өвийн жагсаалтад 167 орны 0 газар бүртгэгдснээс 0 соёлын, 0 байгалийн, 0 нь байгаль болон соёлын хосолмол өвөөр бүртгүүлээд байна.